Tuesday, April 26, 2011

Хүннү

МЭӨ III зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Хамгийн хүчирхэг үедээ баруун зүгт Түрэгстан, зүүн зүгт Ляо гол буюу одоогийн Ордос, хойд зүгт Байгал нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзлэж байжээ.
Хүннү гүрнийг анх Түмэн шаньюй үндэслэжээ. Түүний хүү Модун шаньюй нь МЭӨ 209 онд эцгийгээ хөнөөж аймгуудыг нэгтгэж хүчирхэгжүүлжээ. Тэдгээр зүүн Монголд хамгийн хүчтэй байсан гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг эзэлжээ. Улмаар Цинь улсын баруун аймгуудыг эзлэн өөртөө нэгтгэжээ. Гэвч Хятадын жанжин Мэн Тянь энэ эзлүүлсэн газрыг эргүүлэн авчээ.
МЭӨ 200 оны үе, Хүннү улсын үе
Модун шаньюй МЭӨ 174 онд нас барснаас хойш 100 гаруй жилийн турш Хүннү нар дотоод Азид ноёрхож байв. Харин улмаар эзлэгдсэн Дунху нар, өмнөд талаарх Хятадууд нь Хүннүг өмнө, умар хоёр тийш хуваан задалжээ. Өмнөд Хүннү нарыг Хятадууд эзлэж нийлмэл цэргүүд нь Умард Хүннү нарыг довтолж эхлэжээ. Ийнхүү цохигдсон умардынхан Жижи шаньюйгаар удирдуулан Кангюй аймагтай холбоо тогтоож улмаар МЭ 372 оны үеэс Ромын эзэнт гүрнийг барбаруудтай (Barbarians) хамтран унагаалцах болсон, Аттилагийн үед дээд цэгтээ хүрсэн Хүн нар (Huns) болжээ.

No comments:

Post a Comment